2011/09/08

Улс төр судлаач мэргэжил олж авсаны үр өгөөж

 

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Улс төрийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, өөрийн орны болон олон улсын улс төрийн үйл явцыг баримжаалах, улс төрийн онол, сургаал, харьцуулсан улс төрийн үндсийг эзэмшсэн, мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагтай нийгэм хүмүүнлэгийн хичээлүүдийг судалсан байна.
Ажлын байрны талаарх мэдээлэл:
Төгсөгч нь өөрийн мэргэжлийн дагуу магистрантурт бэлтгэлгүй суралцах, суурь болон тухайлсан бэлтгэл бүхий мэргэжлийн үйл ажиллагааны бэлтгэлтэй байж, ерөнхий  боловсролын сургуульд багшлах, эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан хийгээд төр болон төрийн  бус байгууллагад, хувийн хэвшлийн байгууллагад ажиллана.
Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгнө. Элсэгч нь аливааг  задлан шинжлэгч, ургуулан бодогч, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэгч шинж чанартай байвал зохино

No comments:

Post a Comment