2011/09/29

"Оюутны зөвлөлийн шинэ дүрэм" баталгаажаагүй!

      “Монгол улсын их сургууль – Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн”
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
“МУИС - НШУС -ын  оюутны зөвлөл нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн, хараат бус, ашгийн бус Оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалсан олон нийтийн байгууллага мөн.

                   Оюутны зөвлөлийн эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл.

Нэг. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн эрхэм зорилго
1.01 “Оюутны нийгмийн идэвхийг дээшлүүлэх, оюутны эрх ашиг сонирхолыг хамгаалах, бие даан хөгжих бололцоог хангах, тэдний талаар явуулж буй бодлого шийдвэрт нөлөөлөх, түүнийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоход оршино."

Хоёр. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа чиг баримжаа
2.01 Монголын оюутны хөдөлгөөний эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, оюутны байгууллагын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээлэл санал бодлоо чөлөөтэй солилцох, илэрхийлэх бололцоог бүрдүүлэх.
2.02 Оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэн оюутны дунд эрдэм шинжилгээ, урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэлэг ажлыг үүсгэн хөгжүүлэн ажиллана.
Гурав. “МУИС – НШУС” Оюутны зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлана


3.01 Удирдах, удирдуулах ёсны зарчмууд
3.02 Ардчилсан, ил тод, нээлтэй байх
3.03 Оюутнуудын эрх ашгийн төлөө үйлчлэх
3.04 Зохион байгуулалтын хувьд нэгдмэл тогтвортой, залгамж  чанартай байх.
3.05 Оюутны зөвлөлийн гишүүд өөрийн хувийн эрх ашгийг нэн түрүүнд тавихгүй байх
3.06 Зөвлөлийн гишүүд оюутны зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хамтарч гүйцэтгэх

Дөрөв. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн нийтлэг үндэслэл
4.01 Байгууллагыг “МУИС – НШУС” сургуулийн Оюутны зөвлөл гэнэ.

4.02 Оюутны зөвлөл нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, сургуулийн дүрэм, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, оюутны эрх ашгийг хамгаалах, сурах, төлөвшихөд нь туслах оюутны өөрийн удирдлагын байгууллага мөн.

4.03 Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй байна.              
                                             
4.04 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны өөрийн удирдлагын эрх барих дээд байгууллага нь бүх оюутны хурал мөн.

Тав. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн эрхэм зорилго
 
5.01 “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлж, оюутны эрх ашгийг хамгаалах
 
5.02 Оюутны сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
 
5.03 Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин туслах
 
5.04 Сургууль, хамт олны эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, сургуулиа хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд 
идэвх оролцоог байнга дээшлүүлэх
 
5.05 Сургуулийн захиргаанаас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд оюутнуудаа зохион байгуулалттай, идэвхитэй оролцуулах

Зургаа. “МУИС – НШУС” Оюутны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
 
6.01 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн бүх оюутны хурал нь Оюутны зөвлөл, түүний бүрэлдэхүүнийг сонгож батламжлах, зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ.

6.02 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн бүх оюутны хурлыг нэг хичээлийн жилд 1 удаа зарлан хуралдуулна. Хурлын тов, хэлэлцэх асуудлыг Оюутны зөвлөлөөс тогтоож, 14 хоногийн өмнө зарлана. Нийт оюутны олонхи, оюутны зөвлөлийн гишүүдийн 60%-аас дээш хувийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

6.03 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл нь хурлын чөлөөт цагаар оюутны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна. 
                                                                      
6.04 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн үндсэн 15 гишүүн болон хяналтын албаны 3 гишүүн буюу нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй байна. 
                                                                                        
6.05 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн нийт бүрэлдэхүүнийг бүх оюутны хурлаас ил санал хураалтаар шууд сонгоно.

6.06 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн ажлын ээлжит хуралдаан “7” хоног тутам “мягмар” гаригт явагдана.

6.07 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн ажлын хуралдааныг Оюутны зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд дэд дарга нь удирдах бөгөөд ирц “60%-иас дээш байх тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.

6.08 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл нь дараах эрх эдэлнэ.


“МУИС –НШУС” Оюутны зөвлөлийн дарга үүрэг

6.1.1 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн даргыг зөвлөлийн хурлаар ил санал хурааж, олонхийн саналаар сонгоно.

6.1.2 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь оюутан байна.

6.1.3 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдааныг даргалж, үйл ажиллагааг нь удирдах үүрэгтэй.

6.1.4 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэж, шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргах үүрэгтэй.

6.1.5 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь оюутны зөвлөлөө төлөөлж, төр засаг, залуучууд, оюутны байгууллага, сургуулийн хэмжээнд оюутны талаар бодлого боловсруулахад оролцох үүрэгтэй.


“МУИС –НШУС” Оюутны зөвлөлийн даргийн эрх                                                       
                         
6.2.1  Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутын зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдааныг даргалах, гаргасан шийдвэрийг үндэслэн холбогдох хүмүүст үүрэг өгөх, биелүүлэхийг шаардах эрхтэй.                                  
6.2.2 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь оюутантай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтан, багш оюутнуудад зохих шаардлага тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
                                           
6.2.3 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь өөрийн хийх ажлын төсөв, төлөвлөгөөг сургуулийн захиргаа, болон холбогдох албан тушаалтнаар батлуулж биелэлтийн талаар улиралд нэгээс доошгүй удаа нийт оюутнууд болон “Оюутны зөвлөл”-д тайлагнах үүрэгтэй. 
                                                
6.2.4 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь зөвлөлийн гаргасан шийдвэрийг нийт оюутанд мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.


“МУИС – НШУС” Оюутны зөвлөлийн дэд дарга

6
.3.1 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дэд даргыг зөвлөлийн гишүүдийн хурлаар илээр санал хурааж, олонхийн саналаар сонгоно.

6.3.2 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дэд дарга нь оюутны зөвлөлийн тэргүүний эзгүйд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.           


6.3.3 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дэд даргийн бүрэн эрхийн хугацаа нь нэг жил байна.                                                         
                                                                                             
6.3.4 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дэд даргийн бүрэн эрхийн хугацаа нь шинэ дэд тэргүүн сонгогдсоноор дуусгавар болно.   
                
“МУИС-НШУС” Хяналтын албаны дарга
6.4.1 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын албаны даргийг оюутны зөвлөлийн дарга томилно
                                                                                                                                                 
6.4.2 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын албаны дарга нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлөөр баталсан дүрэм хэрэгжиж байгааг ажиглах ёстой.                                                                                                                      
                               
6.4.3 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны хяналтын албаны ажилыг, зөвлөлийн хурлаар тайлагнах            
                                                                                                                                          
6.4.5 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд бие даан оролцох , хянах ,хариуцлага хүлээлгэх, шүүмжлэх, сануулга өгөх, Нийгмийн шинжлэх  ухааны сургуулийн оюутны зөвлөлөөс гарсан шийдвэрт хяналт тавих үүрэгтэй. 
                                                                                        
6.4.6 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны хяналтын албыг хариуцан ажиллана.


“МУИС – НШУС “ Оюутны зөвлөлийн нарийн бичэг

6.5.1 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн нарийн бичэг нь оюутны зөвлөлийн даргын санал болгосноор мөн зөвлөлөөс сонгож ажиллуулна.

6.5.2 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн нарийн бичэг нь оюутны зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах, хурлын тэмдэглэл хөтлөн архивын материал бүрдүүлж, Оюутны зөвлөлийн даргын удирдлагын дор ажиллана.
                                                                                                                                                       
6.5.3 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн нарийн бичэг нь Оюутны зөвлөлийн ээлжит бус хурлыг оюутны зөвлөлийг хуралдуулах талаар Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн даргаас ирсэн мэдээллийг Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн гишүүд болон нийгмийн шинжлэх ухааны сургуулийн хяналтын зөвлөлд зарлах ёстой.


“МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн гишүүд болон , идэвхтнүүдийн үүрэг хариуцлага, үйл ажиллагаанд хориглох зүйлс.
6.6.1 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн гишүүд нь дээд шатны байгууллага болон оюутны зөвлөлийн даргаас өгсөн үүрэг даалгавар болон нийгмийн шинжлэх ухааны оюутны зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг цаг тухайд нь бодитойгоор биелүүлж байх үүрэгтэй.
                                      
6.6.2 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн тэргүүлэгч гишүүд нь нийт оюутны хурал болон зөвлөлийн гишүүдийн хуралд тогтмол оролцож байх үүрэгтэй.
                                                                                         
6.6.3 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутнуудын дуу хоолой болон ажиллах үүрэгтэй.
                                                                                                                                                          
6.6.4 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал гаргах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлүүлэх үүрэгтэй. 
                                                                       
6.6.5 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дарга,дэд даргыг сонгох, сонгогдох эрхтэй.              

                                                                  
Долоо. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн дүрэмд заагдсан бусад эрх 
                                                  
7.01 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь бүх гишүүдийн хурлаар батламжлагдсанаар эхэлж, дараагийн сонгуулиар дуусгавар болно.

7.02 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргах буюу нийгмийн шинжлэх ухааны оюутны зөвлөлийн нийт гишүүдийн 60%- ийн саналаар шийдвэр гаргана.
 
7.03 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр хугацаанаас нь өмнө сонгуульт үүргээс нь чөлөөлж болно. Үүнд:
  •          Гишүүн сургуулиа төгссөн болон сургуулиас хасагдсан
  •          Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон
  •          Оюутны зөвлөлийн байнгын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон
  •          Дүрэм, журмын заалтыг ноцтой зөрчсөн
  •          Өөрөө хүсэлт гаргасан буюу сайн дураарай чөлөөлөгдөх хүсэлтэй
  •          Оюутны зөвлөлийн ээлжит бус хуралд 3 болон түүнээс дээш тасалсан
Найм “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд хориглох зүйл
                                            
8.01 Сонгуульт ажлаа дур мэдэн хаях болон, “МУИС- НШУС” Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн ямарваа нэгэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах буюу тэдгээрт оролцох.
                                                                                                                                                        
8.02 Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэргэсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглах.                                                                         
                                                      
Ес “МУИС-НШУС” Оюутны хяналтын албаны үндсэн чиг үүрэг
9.01 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл нь хяналтын алба байх бөгөөд гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
                                                                                                                                   
9.02 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын алба нь тухайн сургуулийн оюутны зөвлөлийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаа, дүрмийн хэрэгжилт, гишүүнчлэл, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт оюутны хурлаар ажлаа тайлагнаж, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлд мэдээлж шийдвэрлүүлнэ.
                                                                                                
9.03 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын алба нь шаардалагтай баримт, гэрээ, хэлцэл, санхүүгийн болон бусад эх материалыг шаардан авах, танилцах, холбогдох газарт асуудалаар ярилцах үүрэгтэй.
                                                                                                                        
9.04 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын алба нь 1 дарга болон 2 гишүүнтэй байна, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын албаны зүгээс Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн баталсан дүрмийг зөрчсөн Нийгмийн шинжлэх ухааны оюутны зөвлөлийн Дарга болон , Дэд дарга , Нарийн бичэг , Оюутны зөвлөлийн нийт гишүүдэд анхааруулга өгж , хурлаар асуудлыг шийдэх саналыг оруулж болно.

Арав. “МУИС-НШУС” Оюутны зөвлөлийн өрөөнд баримтлах дүрэм
10.01 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн өрөө нь нийгмийн шинжлэх ухааны оюутны зөвлөлийн гишүүдэд нээлттэй байна.
                                                                                                               
10.02 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнг нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутаны зөвлөлийн гишүүд ашиглаж болно.
                                                                                
10.03 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн өрөө нь нийгмийн шинжлэх ухааны оюутны зөвлөл болон нийгмийн шинжлэх ухааны ний оюутны төлөөлөх байгууллагын төв байх болно.
                                                                                                                                                      
10.04 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнд доорх зүйлсийг хориглоно:
  •          Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэргэсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны  мэдээллийг ашиглах.
  •          Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх
  •          Ажилын байранд хөзөр тоглох
  •          Ажилын байранд хэрүүл хийх
  •          Ажилын байранд танхайрах
  •          Ажлын өрөөнд тамхи татах.
  •          Ажилын байранд бусдыг зүй бус зүйлд уриалан дуудах, уруу татах
10.05 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнд бусдыг хүндлэх , оюутны зөвлөлийн гишүүд , гишүүний үгийг гүйцэт сонсох , эргэцүүлэмж, тайлбарламж хийх ёстой.


Арван нэг. “МУИС-НШУС” Оюутны зөвлөл баримтлах бусад дүрэм 

11.01 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дүрмийг бүх оюутны дийлэнх олонхийн саналаар баталж, тогтоол гаргана.

11.02 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дүрэмд зөвхөн бүх оюутны дийлэнх олонхийн саналаар баталсан тогтоолыг үндэслэж, өөрчлөлт оруулж болно.

11.03 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн дүрмийг тайлбарлах эрх Оюутны зөвлөлд хадгалагдана.

11.04 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл нь бүх оюутны хурлаас баталсан загварын дагуу Логотой байж болно.

11.05 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөл нь хувийн албан ёсны цахим мэдээллийн хуудас /Facebook , Blog / -той байж болно.
                                                                                                    
11.06 Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн гишүүд , зөвлөлөөс заралсан хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн нарийн бичэгт хандаж хурал эхлэхээс өмнө хэлсэн байх ёстой.
                                                                                           
11.07 Хурал дээр гишүүд гар утсаа унтраах эсвэл Vibrate , Silent дээр өөрчилж оюутны зөвлөлийн хуралд оролцох ёстой.
                                                                                                                                              
11.08 Шаардлагатай тохиолдолд хурлийн дундуур , хурал даргалагчаас зөвшөөрөөл авж хурлийн өрөөнөөс гарж болно.
                                                                                                                                                     
11.09 Энэхүү дүрэм нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


Хянан боловсруулсан : “МУИС-Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутны зөвлөлийн хяналтын албаны дарга Г.Тэмүүжин

No comments:

Post a Comment