2011/10/01

МУИС-н нийт оюутнуудын анхааралд

МУИС-ийн нийт оюутнуудын эсрэг шийдвэрийг өөрчлөхийн төлөө оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолой болж ажиллах үүрэгтэй МУИСОХ-ноос 2011. 10. 03-ны өдөр 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнө зохион байгуулалттайгаар эсэргүүцлийн жагсаал хийнэ.

Унасан хичээлийг бүтэн кредитээр төлөх нь зөв үү!!!
Сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр авах нь зөв үү!!!
1 кредит-30380 байтал яагаад 36900-46500 хүртэл ялгаатай байгаа!!!
Бид актлагдсан 3,6-р хичээлийн байранд хичээллэх нь зөв юм уу!!!
Төлбөр нэмэгдэх тусам яагаад нэгэн хэвийн хуучинсаг сургуульд сурсаар байна???
Дотуур байр тань хир тохилог байна. Та хүссэнээрээ амьдарч, сурч чадаж байна уу???
Сургалтын систем таньд таалагдаж байна уу???............. гэх мэт таш олон асуудлыг дэвшүүлж бид захиргаатай тэмцэх цаг болжээ...

Та бидэнтэй нэгдээрэй. Та өөрийнхөө төлөө, найз нөхдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө тэмцэцгээе!!!!!!!!!!!!!
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө, анд найзууд нэгнийхээ төлөө энэ жагсаалд нэгдээрэй хүн бүрийг ирж дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна. Бид хамтдаа бол хүчтэй. Оюутнуудаа, монгол хүн бүхээн...............

МУИС-ийн оюутан бүр ирээдүйгийнхээ төлөө тэмцэж байна. Таныг ч гэсэн хамтдаа гэдэгт итгэж байна.

1 comment:

  1. Маш зөв асуудал хөндсөн байна. Сурах эрхэм үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт хүсье

    ReplyDelete