2011/10/01

"Монгол Улсын Их Сургуулийн"- Нийт оюутан залуучууд тань аа !

"Монгол Улсын Их Сургуулийн"- Нийт оюутан залуучууд болон тэдний гэр бүл , найз нөхөд та бүхний анхааралд...







Өнөөдөр оюутан залуучууд бид эрдэм номтой хүн болж , Их дээд сургуульд суралцан төлөвшин "Монгол улсын хуульд заагдсанаар" Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн ирээдүйн болон сурч хөдөлмөрлөж байгаа билээ, Гэвч бидний эрдмийн их үйлс , алтан шар хадгаар үнэлэгдэх агуу их мэдлэг олох үйлс одоогоор энэ нийгэмд үнлэгдэхгүй байна, Өнөөдөр айл бүхэн , гэр бүл тутамд оюутан залуучууд байна , Өнөөдөр Хэний хүү ч гэлтгүй бүгд сурч хөдөлмөрлөхийн төлөө хичээж байна, Өнөөдөр бид нойргүй хонож , Өнөөдөр бид хэцүү чанга багшийн хараан дор суралцаж "Эх орон, Элэг нэгт Монгол улсын төлөө " Монгол улсын ирээдүй болхын төлөө хичээцгээж байна, "Монгол Улсын их Сургууль" Тэртээ Тусгаар тогтнол, Ардчилалтай хамт өдий хүртэл ирсэн энэ сургуулийн та болон таны гэр бүлийн гишүүн , улс нийгэмд олон зүйл хийж бүтээсэн  гавьяатан олон олон хүмүүс энэхүү сургуулийг төгсөн суралцаж байсан , магадгүй таны ирээдүй хойч үеч гэсэн суралцах болно. Өнөөдөр энэхүү ууган сургууль маань Дэлхийн хэмжээнд сургалтын чанараараа 3000-д жагсаж Монгол улсын тэргүүний Их сургууль болон үйл ажиллагаа явуулж байна, Энэхүү Ууган сургуулын үйл ажиллагаа маань оюутан залуучуудыг "Монгол улсын ирээдүй хойч боловсон хүчин болгоход чиглэсэн байтал" Одоогоор оюутан залуучуудаас илүү мөнгө салгаж юунд зарцуулагдах нь үл мэдэгдэх татвар төлөөс нэхэж байгаа нь харамсалтай.

Миний нүдээр Монголын ирээдүй болсон залуу хүний нүдээр энэ Сургуулийн захиргаа оюутан залуучуудаас таны гэр бүлээс илүү мөнгө татах гэсэн зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа гэж харагдаж байна, Оюутан бүр өнөөдөр "Ардчилсан нийгмийн"  эрхээ эдэлж хүн бүр сурч боловсрох эрхтэй байдаг  , харин бид энэхүү "Монгол Улсын Их Сургуульд" сурах биш юу нь мэдэгдэхгүй татвар төлөх гэж сурж байгаа бололтой байна.

Сургалтын төлбөрийн үнийг ихэсгэж байгаа бол "Сургалтын чанарыг сайжруулж , Суралцах орчинг бүрдүүлж , нэгж оюутан бүрийн төлөө ажиллах ёстой , Харин одоогоор ийм зүйл "Монгол улсын Их сургуульд" алга тэртээ 10 жилийн сургалтын программ өнөөдөр хүртэл яг хэвээрэй явагдсаар л оюутнууд бид чанаргүй орчин, хүйтэн зааланд, эвдэрхий ширээ , нурж унах гэж байгаа мэт сургуульд суралцсаар л байна .... , "Монгол Улсын ирээдүй болсон залуучууд бид 10 жилээр хоцорж явна, Хоцорсоор л байна , Хоцорсоор л ......

Сургалтын чанар нэмэгдэхгүй , сурах орчин нь сайжрахгүй юу нь үл мэдэгдэх татвар татаас авсаар л , биднийг мөлжиж байна залуучуудаа , хүмүүсээ оюутнуудаа энэ бүхнийг эсэргүүцье !

Өнөөдөр оюутан та үгээ хэлж өөрийн ашгын төлөө , өөрийн боловсрох боловсорлын төлөө зогсохгүй юм бол өөр хэн ч зогсохгүй ! 

Оюутанууд бид эвтэй байхдаа бүхнээс хүчтэй"
МУИС -н мулжигч болсон энэхүү удирдлагын өөдөөс зоригтойгоор , олуулаа зогсъё!!!
МУИС-ийн нийт оюутнуудын эсрэг шийдвэрийг өөрчлөхийн төлөө оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолой болж ажиллах үүрэгтэй МУИСОХ-ноос 2011. 10. 03-ны өдөр 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнө зохион байгуулалттайгаар эсэргүүцлийн жагсаал хийнэ.

Унасан хичээлийг бүтэн кредитээр төлөх нь зөв үү!!!
Сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр авах нь зөв үү!!!
1 кредит-30380 байтал яагаад 36900-46500 хүртэл ялгаатай байгаа!!!
Бид актлагдсан 3,6-р хичээлийн байранд хичээллэх нь зөв юм уу!!!
Төлбөр нэмэгдэх тусам яагаад нэгэн хэвийн хуучинсаг сургуульд сурсаар байна???
Дотуур байр тань хир тохилог байна. Та хүссэнээрээ амьдарч, сурч чадаж байна уу???
Сургалтын систем таньд таалагдаж байна уу???............. гэх мэт таш олон асуудлыг дэвшүүлж бид захиргаатай тэмцэх цаг болжээ...

Та бидэнтэй нэгдээрэй. Та өөрийнхөө төлөө, найз нөхдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө тэмцэцгээе!!!!!!!!!!!!!

4 comments:

  1. хмм зөв л юм.
    гэхдээ энийг уншихад өчнөөн алдаа харлаа зөв бичгийн. Эх хэлээрээ зөв бичиж байж Монгол орноо мандуулах бус уу?

    ReplyDelete
  2. Уучлаарай, Тухайн үедээ дэндүү их ажилтай ядарсан байсан болхоор анзаарсангүй , Энэ алдааг тун удахгүй засах болно.

    ReplyDelete
  3. ЗАСААГҮЙЛ БАЙНАДАА

    ReplyDelete
  4. ЭНЭ ҮНЭХЭЭР ЗӨВ САНАА БАЙНА ТЭХДЭЭ ТА НАР НӨХДҮҮДИЙГ ТУРХИРЧААД АЛДАНА ҮЛДЭЭД БАЙДАГШДЭЭ. НЭГД. ХОЁРТ ГЭВЭЛ БИД ХЭРВЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАРАА НЬ... ГУРАВТ ГЭВЭЛ БИ АНХ МУИС -ИЙН 2Т ОРОХ ГЭЖ ЗӨНДӨӨ ХИЧЭЭЖ НОЙР ХООЛОО ХАСАН БАЙЖ 800 ОНОО АВАХ ГЭЖ ЗҮТГЭН МУИС- Д ОРСОН ГЭВЧ ОДОО МИНИЙ ТЭР БҮХ ЗҮЙЛ ХООСОН ХОГ МЭТ БОЛСОН БАЙНА. СУРГУУЛЬ НЭГТГЭХ АСУУДАЛ ТУЙЛИЙН БУРУУ БАЙНА. МУИС МОНГОЛ УЛСДАА Ч НЭР ХҮНДГҮЙ ХОГИЙН СУРГУУЛЬ МЭТ БОЛЛОО ХЭН ДУРТАЙ НЬ ОРЖ СУРДАГ БОЛЧЛОО БИ ЭНЭ СУРГУУЛИАР ИХ БАХАРХДАГ БАЙСАН БОЛ ОДОО МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА. НЭР ХҮНДГҮЙ БОЛГОЧЛОО ЭНЭ СУРГУУЛИЙГ

    ReplyDelete